CERVICARE AI

Ai Medi Mongolia Co.,Ltd 


Манай "AI Medi Mongolia" ХХК нь БНСУ-н эрүүл мэндийн шинэ технологи хөгжүүлэлтийн тэргүүлэх компани болох хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн технологийг хөгжүүлсэн NTL Health Care компанийн энэхүү дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулах болсондоо таатай байна. 

Манай улс шиг өргөн уудам газар нутагтай, хөдөө орон нутагт хүний нөөц болон тоног төхөөрөмжийн дутагдалтай улсад энэхүү сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад өргөнөөр ашиглаж эхлээд буй Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны системийг ашиглах нь цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх хамгийн сайн арга юм. 

 Тэгвэл Манай "AI Medi Mongolia" ХХК нь БНСУ-ын "NTL Healthcare" компанийн "CerviCare AI" гэх хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын оношилгооны системийг эх орондоо нэвтрүүлж байна.
CERVICARE AI

"NTL" Health Care Co,.Ltd Компанийн танилцуулга


NTL Healthcare Co,.Ltd      
Илүү эрүүл ертөнцийг бүтээнэ!

БНСУ-ын NTL Healthcare компани нь 1996 оноос эхлэн эх орондоо умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн "Cervicography" төхөөрөмжийг анхлан үйлдвэрлэж байсан бол умайн хүзүүний хорт хавдрыг алсын зайнаас оношлох "Телемедицин" системийг хөгжүүлж олон жилийн турш салбартаа манлайлж ирсэн БНСУ-ын шилдэг шинэ технологи хөгжүүлэгч компани юм. Дэлхийн эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах эрхэм зорилго бүхий NTL Healthcare Компани нь эрүүл мэнд, технологи, хүмүүсийг холбосон хиймэл оюун ухаанд суурилсан эмэгтэйчүүдийн өвчнийг оношлох дэвшилтэт технологийг хөгжүүлэх алсын хараатайгаар 27 жилийн турш системийн хөгжүүлэлтийг хийж ирсэн компани юм.
CERVICARE AI

NTL Healthcare компанийн гүйцэтгэх захирал  
Ким Тэхи



Сайн байна уу?
 
Солонгос улсад анхдагч гэдгээс гадна бид умайн хүзүүний хорт хавдрын оношилгооны зах зээлд дэлхийн №1 байр сууриар тэргүүлж байгаагаараа бахархаж, үүрэг хариуцлагаа мэдэрч байна. 
Саяхан бүтээгдсэн CerviCARE® AI платформ нь умайн хүзүүний хорт хавдрыг тухай цаг хугацаанд нь 98 хувийн өндөр магадлалтай оношлох боломжийг олгодог. Эмнэлгийн дэд бүтэц хангалтгүй орнуудад ч хэрэглэхэд хялбар бөгөөд тохиромжтой. Бид умайн хүзүүний хорт хавдрын оношлогоонд ихээхэн анхаарал хандуулж ирсэн. 

 Ирээдүйд дэлхийн өнцөг булан бүрт хэн нэгний ээж, охин, гэр бүл байж чадах эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраас аюулгүй болох хүртэл NTL-ийн хүчин чармайлт зогсохгүй. 


Олон Улсын ISO Стандарт хангасан

олон улсын чанарын удирдлагын стандарт 
ISO 13485:2016 
Эмнэлэгийн хэрэгсэлийн чанарын удирдлагын тогтолцоон

АНУ-н FDA Стандартыг хангасан

АНУ- н хүнс, эм, эмнэлэгийн хэрэгсэлийн чанар аюулгүй байдалын агентлагаар баталгаажиж хүлээн зөвшөөрөгдсөн

Европын холбооны CE стандартыг хангасан 

Европын холбооны улсын хүнс, эм, эмнэлэгийн хэрэгсэлийн агетлагаар баталгаажиж хүлээн зөвшөөрөгдсөн

                   Патент 

Умайн хүзүүний хорт хавдрыг автоматаар унших, эмнэлзүйн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх системд суурилсан умайн хүзүүний хорт хавдрыг алсаас илрүүлэх систем

Гэрлийн тусгалыг багасгах технологи бүхий умайн хүзүүний оношлогооны камерын төхөөрөмж

Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрыг оношлох үйлчилгээний систем

Умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээний үр дүнг эцсийн шийдвэр гаргах сорилтын үр дүнгийн тогтолцоо

DCS (Digital Cervicography System) ба түүний аргыг ашиглан эмнэлгийн алсын зайнаас унших систем

Search